Add to favourites
News Local and Global in your language
19th of January 2018

International



“Bloomberg” агентлаг ойрын 10 жилийн "таагүй" таамгийг дэвшүүлэв

2017 оны 12-р сарын 20. 12:04

Америкийн одоогийн ерөнхийлөгчийн бодлогод дургүйцэгчид маш олон. Тиймээс Дональд Трамп Цагаан ордонд хоёр дахь удаагааүлдэж болох юм гэдэгт америкийн олон улстөрч эргэлзэж байгаа билээ.

Гэвч АНУ-ын ардчилсан намд хагарал гарч,ингэснээр Трамп 2020 оны сонгуульд ялна хэмээн таамаглаж байна. Америкийн одоогийн төрийн тэргүүнийэдийн засгийн амжилттай бодлого түүндтус болж,2018 онд тус оронд татвар бууран, үндэсний дотоодын нийт бүтээгдэхүүн итгэлтэй өсөх ажээ. Улиран сонгогдсоныхоо дараа Трамп өмнөх ерөнхийлөгч Барак Обамагийн тогтоосон эрүүлийг хамгаалахын тогтолцоог яалт ч үгүй цуцлуулж чадах гэнэ. Харин оронд нь юу ч санал болгож чадахгүй, ингэснээр анагаах ухааны эмх замбараагүй байдал фондын зах зээл хөөсрөхтэй давхцана. Ингэснээр уналт үүснэ.

Телевизийн хөтлөгч, хошин шогч Жимми Киммел АНУ-ын дараачийн ерөнхийлөгч болно. Харин 2028 он гэхэд америкчууд бүгд найрамдах болон ардчилсан намынхны хөтөлбөрт залхаж, шинэ дөрвөн нам АНУ-ын улс төрийн тавцанд гарч ирнэ. Нэр дэвшигчдийн аль нь ч шаардлагатай тооны санал авч чадахгүй, тиймээс Америкийг нэн ноцтой хямрал нөмөрнө.

БНАСАУ-ын пуужин АНУ-д хүрч, Ким Чен Ун нүд анина

Америкт учирч болох бас нэг аюул буюу АНУ, БНАСАУ-ын сөргөлдөөнөөс болоод 2018 онд Умард Солонгосын пуужин АНУ-ын эргээс 20 бээрийн зайд унаж мэднэ. Ингэснээр Трампын оролцоотойгоор Хятад улс Умард Солонгостой залгаххилээ хаана.

Харин нэг жилийн дараа 2019 онд Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун зүрхний шигдээсээр зуурдаар нас барна.

Хятадын аюул занал

Тухайлбал, Умард Солонгосын мөргөлдөөний талаархарилцан ойлголцсоноор Трампхятадын удирдагч Ши Зиньпинтэй харилцаагаа сайжируулж чадна. Вашингтоны засаг захиргаа Хятадад цэргийн техник хэрэгсэл их хэмжээгээр худалдаж эхлэхээс гадна, Япон, Өмнөд Солонгосоос цэргээ гаргана.Трампын ерөнхийлөгчөөр ажиллах сүүлчийн өдөр Ши Зиньпин Тайванийг эзлэх бодолтой байгаагаа түүнд мэдээлж, америкийн удирдагч үүнийг эсэргүүцэхгүй, юу гэвэл ингэх нь Тайваньд илүү дээр байх болно.

Азид жинхэнэ ёсоор зэвсэглэлээр хөөцөлдөж эхлэх бөгөөд Өмнөд Солонгос Хятадтай батлан хамгаалалтын холбоо байгуулж, харин Япон цөмийн зэвсэгтэй болох боломжтой болно. Эдгээр үйл явдалтай холбоотойгоор америкийн цэрэг-аж үйлдвэрийн цогцолбор хөгжиж, азийн валютуудын ханш унана.

Хятадын аюул занал - 2

“Bloomberg” агентлагийн дэвшүүлж буй өөр нэг таамаглалаар бол Бээжингийн эрх баригчид тэс өөр үүрэг гүйцэтгэж, АНУ, Австрали, Оросын эсрэг хориг арга хэмжээ авах аж. Учир нь 2024 он гэхэд Хятадын экологийн асуудлууд сүйрлийн шинжтэй болж, тус орны гол мөрнүүд ширгэж эхэлнэ.

Банкны оронд биткоин

“Bloomberg” агентлагийн таамаглалд биткоины ирээдүй хамгийн эерэг байгаа бөгөөд 2018 онд криптовалютын ханш 40 мянган ам. долларт хүрч, харин арван жилийн дараа 1 сая ам. доллар болж өснө.Хакерын бүлэглэлүүдийн золиос болох банкны системээс татгалзаж,криптовалютад шилжсэнээр ийм явдал болох юм. 2021 ондХятадын томоохон интернэт-дэлгүүр “Alibaba” өөрийн криптовалют гаргаж,харин Грек, Венесуэл болон зарим африкийн оронд биткоиныг тооцооны албан ёсны хэрэгсэл болгон хэрэглэж эхэлнэ.

Нефтийн нар жаргана

Ирэх арван жилд орчин үеийн технологиньердийн систем төдийгүй, бас эрчим хүчний системийг шахаж, ингэснээр нефтийн эрэлтэрс буурна.Бүр дараа жилээс цахилгаанаар явдаг машины зах зээл эрчимтэй хөгжиж,ийм машины үнэ буурч эхлэнэ. Ингэснээр, Нефть экспортлогч орнуудын байгууллага – ОПЕК түүхий эдийн олборлолтыг яаралтай бууруулж, нэг баррель нефтийн үнэ 50 ам. долларын хэмжээнд тогтоно. Гэхдээ энэ нь удахгүй.“Хар алт”эхлээд 40 ам. доллар хүртэл хямдрана. Энэ завсар АНУ, Хятадад цахилгаан машиныг газар сайгүй үйлдвэрлэнэ.Харин 2021 он гэхэд нэг баррель нефтийн үнэ 20 ам. доллар болжунана.

Набиуллина — Оросын ерөнхийлөгч болно

Нефтийн үнэ ханшны навс уналт нефть экспортлогч улс – Орос, Саудын Аравид илүү хүчтэй мэдрэгдэнэ.Саудын нефть боловсруулах үйлдвэрүүдэдэмх замбараагүй байдал, үймээн гарч болох юм хэмээн үзэж байна.

2024 онд нэг баррель нефтийн үнэ нэгэнт 10 ам. доллар болж, ерөнхийлөгч Владимир Путин огцорч,төв банкны дарга Эльвира Набуллина түүний оронд гарч ирнэ.

С.Инда

Read More




Leave A Comment

More News

China Post Online -

FOX News

CBC | World News

Array - Цахим

NYT > Home Page

Disclaimer and Notice:WorldProNews.com is not the owner of these news or any information published on this site.